Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ. “Хөх сувд-2025” мөсний баяр энэ сарын 23 хүртэл үргэлжлэх юм. Эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох юм байна.

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50 000 зочид, аялагч амрагчид үзэж сонирхсон мэдээлэл бий. Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өсчээ.

Хуваалцах