Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно

Тус наадамд оролцох найрагчдын бүтээлийг ирэх сарыг 1-нийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно
“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам ирэх сарын 9-11-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулуунд болно. Эл наадмын үеэр Нар угтах ёслол, Монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, үндэсний бэсрэг наадам, олон улсын зураачдын “Хөх салхи” үзэсгэлэн, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга”, “Дуу хуурын орон” болон 3000 уртын дуучин, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт болох аж.

Үүнээс гадна дээрх арга хэмжээний үеэр “Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам болно. Тус наадамд оролцох найрагчдын бүтээлийг ирэх сарыг 1-нийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Түүнчлэн бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25 нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын хүрээнд болох “Хөх тэнгэрийн уянга”-д өрсөлдөх юм байна.

Хуваалцах