“Хөх цэрэг”-үүд аялалдаа гарлаа
Хүүхдүүдийг эх оронч үзэлтэй хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Хөх цэрэг” аялал өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Хүүхдүүдийг эх оронч үзэлтэй хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Хөх цэрэг” аялал өнөөдөр эхэллээ. 11 дэх жилдээ үргэлжилж буй “Хөх цэрэг” аялал энэ удаад “Хөвсгөл тайгын жимээр” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа юм. Нийт 150 гаруй хүүхэд Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгаар ес хоногийн турш 2200 киллометр замыг туулан аялах аж.
Дашрамд дурдахад, “Хөх цэрэг” хөтөлбөрт 2004 оноос хойш нийт 1800 гаруй хүүхэд хамрагдаж, 12 аймгаар 263 мянга гаруй киллометр замыг туулж аялсан байна.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай.


















