Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ

Хөхний хорт хавдраар өвчлөгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ
Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ. Зураг: МҮОНРТ

Хөхний хорт хавдраар өвчлөгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон. Тиймээс манай эмч нар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оншилгооны үр дүнгээ сайжруулах зорилгоор олон улсын туршлагыг судлаж байна. Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Монгол-Японы эмч нарын“Хоол боловсруулах дээд замын хавдрын менежмент” сэдэвт 7-р симпозиумын салбар хуралдаан өнөөдөр эхэллээ.

20 жилийн өмнө монголд хөхний хорт хавдрын тохиолдол нүдний гэм байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо эрс нэмэгдэж, жилд 100 гаруй эмэгтэй хөхний хорт хавдар гэсэн онош сонсожээ. Өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт ханддаг уламжлалт сэтгэлгээнээс болж олон эмэгтэй эцсийн шатандаа оношлогддог байна.

Симпозиумд оролцож буй Токиогийн их сургуулийн профессор Күмико Карасава “Хөхний хорт хавдар бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Хэрвээ тухайн эмэгтэй хавдрынхаа эрт үед оношлуулж чадвал бид эрхтэн хадгалах мэс заслын аргаар, хөх үлдээх эмчилгээ хийдэг. Өвчтөн хавдраа хүндрүүлээгүй л бол эрүүл болох магадлал 80 хувьтай байдаг юм” хэмээн ярилаа.

Хуваалцах