Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөхний хорт хавдрын эсрэг эм бүтээжээ

Австралийн эрдэмтэд удаан хугацааны судалгааны дараа хөхний хорт хавдрыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх "Анастрозол" нэртэй эм бүтээж чаджээ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөхний хорт хавдрын эсрэг эм бүтээжээ
Хөхний хорт хавдрын эсрэг эм бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Австралийн эрдэмтэд удаан хугацааны судалгааны дараа хөхний хорт хавдрыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх "Анастрозол" нэртэй эм бүтээж чаджээ. Уг эм нь зөвхөн хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй, эмийн гаж нөлөөг ч бууруулах үйлдэлтэй юм. Судалгааны багийн эрдэмтэд Австрали улсад цэвэршилтийн дараах хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүд олон байдгийг анхаарч үзэн судалгаагаа эхлүүлсэн бөгөөд уг эмийг гаргаж авсан нь зөвхөн өнөөдөр хорт хавдар туссан хүмүүс төдийгүй ирээдүйд энэ өвчнөөр шаналах эмэгтэйчүүдийг аварч буйгаараа тустай юм гэж мэдэгджээ.

Хуваалцах