Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгч Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино

уг төслийн хүрээнд 2016 онд дөрөв, 2017, 2018, 2019, 2020 онд хоёр, нийт 12 хүүхэд Унгар улсын алдартай хөлбөмбөгийн академид сурсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгч Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино
Хөлбөмбөгч Н.Ананд, Г.Оюунбадрах нар Пушкашийн академийг зорино. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо 2021-2028 онд хэрэгжүүлэх "Урт хугацааны стратеги хөтөлбөр"-ийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдөө хилийн чанадад сургах, Европ тивд Монгол тоглогчдоо таниулах төслийн хүрээнд 2016 оноос Унгарын “Пушкаш” академитай хамран ажиллаж байна.

Энэ жил Унгарыг зорих залуу хөлбөмбөгчдийг сонгох сонгон шалгаруулалт энэ сарын 5, 6-нд болж “Дэрэн” клубийн тоглогч Н.Ананд, Дорнод аймгийн хөлбөмбөгч Г.Оюунбадрах нар тэнцжээ.

Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцсон бөгөөд МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар зэргийг нь шалгаж дээрх хоёр залуу хөлбөмбөгчийг сонгожээ.

Өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн уг төслийн хүрээнд 2016 онд дөрөв, 2017, 2018, 2019, 2020 онд хоёр, нийт 12 хүүхэд Унгар улсын алдартай хөлбөмбөгийн академид сурсан байна.

Хуваалцах