Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгчин багачууд баяраа хамтдаа тэмдэглэв

Тав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү хөлбөмбөгийн баярт 500 гаруй хүүхэд хамрагдсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгчин багачууд баяраа хамтдаа тэмдэглэв
Хөлбөмбөгчин багачууд баяраа хамтдаа тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран 2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Грассрүүтс” хөтөлбөр уламжлал ёсоор эх үрсийн баяраар амжилттай зохион байгуулагдлаа.

Тав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү хөлбөмбөгийн баярт 500 гаруй хүүхэд хамрагдсан байна.

МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилладаг уламжлалын дагуу Тусгай олимпын холбооны оюуны бэрхшээлтэй болон аутизм, даунтай хүүхдүүд хөлбөмбөгийн баярт оролцож, хамтдаа баярлажээ.

“Грассрүүтс” хөтөлбөр нь хүүхэд багачуудыг багаас нь багаар ажиллах чадвартай болгож, эрүүл байхад нь туслахаас гадна нууц авьяасыг нь нээн илрүүлэх давуу талтай.

Энэ жилийн “Грассрүүтс” хөтөлбөрт Азийн ХБХ /AFC/, Япоын ХБХ /JFA/, Солонгосын ХБХ /KFA/, Тоёота корпораци, Зүүн АХБХ-ны албан ёсны түнш “Дэнцү” хамтран ажиллаж, хөлбөмбөгийн иж бүрэн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэв.

Хуваалцах