Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдоно

Тодруулбал, Азийн 20-иос доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ийг гуравдугаар сарын 17-21-нд, 17-оос доош насныхны урьдчилсан шатны хэсгийн тоглолт дөрөвдүгээр сарын 7-11-нд болох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдоно
Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд зохиогдоно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо 2021 оны гурав, дөрөвдүгээр сард Азийн 17 болон 20-иос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг Монголд зохион байгуулна.

Тодруулбал, Азийн 20-иос доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ийг гуравдугаар сарын 17-21-нд, 17-оос доош насныхны урьдчилсан шатны хэсгийн тоглолт дөрөвдүгээр сарын 7-11-нд болох юм.

Манай улсын 17, 20 насны тамирчид ямар улсын шигшээ багтай нэг хэсэгт багтахыг Малайзын нийслэл Куала Лумпур хотод арванхоёрдугаар сарын 23-нд болох сугалаагаар шийднэ.

Хуваалцах