Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн бакалаврын сургалтын хөтөлбөр боловсруулжээ
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуультай хамтран, хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталлаа.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбоо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуультай хамтран, хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталлаа. Ингэснээр бакалаврын диплом зэрэглэлтэй дасгалжуулагчдыг давхар АFC-ийн "C" ангиллын дасгалжуулагчийн зэрэглэлтэй бэлтгэх юм.
Цаашид хэрэгжих уг хөтөлбөр улам төгөлдөржиж, өөрийн гэсэн сургалтын арга барил, цаасан дээр буусан онолтой болж байгаа нь дасгалжуулагч болох хүсэлтэй залуусын мөрөөдөлд том дэм болох аж.





















