Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, "Комиссар" Ш.Жаргалсайхан гавъяаныхаа амралтанд гарлаа

МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Техникийн захирал гээд чухал хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, Монголын хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон ЕНБД-ын алба талархал илэрхийлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, "Комиссар" Ш.Жаргалсайхан гавъяаныхаа амралтанд гарлаа
Хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, "Комиссар" Ш.Жаргалсайхан гавъяаныхаа амралтанд гарлаа. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, хөл бөмбөгчдийн дунд "Комиссар" хэмээн алдаршсан Шовоохой овогт Жаргалсайхан гавъяаныхаа амралтанд гарлаа.

МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Техникийн захирал гээд чухал хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, Монголын хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон ЕНБД-ын алба талархал илэрхийлэв.

А.Ганбаатар "Хэдий цаасан дээрх хөлбөмбөгийн замнал өндөрлөсөн ч сэтгэл зүрхээ зориулан, бидний ажилд туслахад ямагт таатай байх болно" хэмээгээд цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Хуваалцах