Хөлбөмбөгийн тайлбарлагчийн сургалт болно
Мөн тус сургалтаар МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс дүрмийн шинэ өөрчлөлтүүдийн талаар танилцуулах юм байна.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны санаачлагаар Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн тайлбарлагчийн сургалтыг явуулах гэж байна.
Сургалт онлайн хэлбэрээр явагдах бөгөөд сургалтыг “Fox Sports”, “BeIN Sports”, “Eurosports”-ын тайлбарлагч Дез Корхилл удирдан явуулах гэнэ.
Мөн тус сургалтаар МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс дүрмийн шинэ өөрчлөлтүүдийн талаар танилцуулах юм байна.
Суралцагч нарт тавигдах шаардлагын хувьд хөлбөмбөгийн болон англи хэлний анхан шатны мэдлэгтэй, сургалтын хугацаанд таслахгүй, хоцрохгүй байх гэнэ.


















