Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөлбөмбөгийн талбайг дахин сүйтгэжээ

Говьсүмбэр аймагт шинээр ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбайн хашааг сүйтгэсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн талбайг дахин сүйтгэжээ
Хөлбөмбөгийн талбайг дахин сүйтгэжээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймагт шинээр ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбайн хашааг сүйтгэсэн этгээдүүдийг цагдаагийн албан хаагчид саатуулжээ. Аймагтаа төдийгүй улсдаа дээгүүрт эрэмбэлэгдэх тус хөлбөмбөгийн талбайн хашааг өмнө нь сүйтгэсэн байсныг аймгийн холбогдох албаныхан засч янзалсан ч өчигдөр ийнхүү дахин сүйтгэсэн байна гэх дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчид Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн нэгдүгээр дамжаанд суралцдаг Дундговь, Дархан, Эрдэнэтийн оюутнуудыг энэхүү хэрэгт буруутган саатуулсан бөгөөд буруутныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах