Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хөлбөмбөгийн теле хичээл"-ийн хоёрдугаар улирал эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Хөлбөмбөгийн теле хичээл"-ийн хоёрдугаар улирлыг хүргэж эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөлбөмбөгийн теле хичээл"-ийн хоёрдугаар улирал эхэллээ
"Хөлбөмбөгийн теле хичээл"-ийн хоёрдугаар улирал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран "Хөлбөмбөгийн теле хичээл"-ийн хоёрдугаар улирлыг хүргэж эхэллээ. Өмнө нь гадаа талбайн хичээлийг хүргэж байсан бол энэ удаад футзалын болон гадаа талбайн хөлбөмбөгийг цуврал болгон хүргэж эхлээд байна.

Хичээлийг футзалын “Level 2” зэрэглэлтэй, футзалын сургагч багш С.Эрдэнэ-Очир болон АХБХ-ны гадаа талбайн "А" зэрэглэлийн дасгалжуулагч, Н.Баттулга нар хүргэж байна.

Эрхэм үзэгч та бүхэн өдөр бүр “MNB Спорт” суваг дээр сувгаа тааруулж, 18:25 цагаас шинэ хичээлүүдийг хүлээн авч үзээрэй.

Хуваалцах