Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг чансаа ахиж, 185 дугаар байрт бичигдлээ
Монголын Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192 дугаар байрт жагсаж байсан бол шинээр гаргасан чансаанд 185 дугаар байрт бичигдлээ.
Мэдээллийн алба

ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа энэ сарын 12-нд гарлаа. Өнгөрсөн 6 болон 7 дугаар сард чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-нөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, шинэ чансааг гаргасан юм.
Монголын Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192 дугаар байрт жагсаж байсан бол шинээр гаргасан чансаанд 185 дугаар байрт бичигдлээ. Учир нь өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд 2022 оны ДАШТ болон 2023 оны ААШТ-ний урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтод өөрсдөөсөө илүү чансаатай Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн байна.
Сонирхуулахад, Дараагийн ОУХБХ-ны шигшээ багийн чансаа есдүгээр сарын 16-нд гарна.



















