Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катарыг зорино

Монголын хөлбөмбөгийн холбооноос клуб лицензжүүлэлтэд тэнцсэн дээд лигийн клуб бүрт сар бүр дэмжлэг болгон өгөхөөр болсон мөнгөн дүнг цар тахалтай холбоотойгоор хагас жилээр бодон олгохоор болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катарыг зорино
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катарыг зорино. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Үндэсний дээд лигийн долоон клубийн төлөөлөлтэй биечлэн болон цахимаар уулзаж, удахгүй болох “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт болон бусад асуудлаар санал солилцжээ.

Үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бэлтгэл болгож ирэх сарын сүүлээр Катар улсыг зорин, бэлтгэлд явахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр тамирчдаа чөлөөлж өгөх хүсэлтийг тавьж, клубүүд ч дэмжихээ илэрхийлсэн юм.

Мөн Монголын хөлбөмбөгийн холбооноос клуб лицензжүүлэлтэд тэнцсэн дээд лигийн клуб бүрт сар бүр дэмжлэг болгон өгөхөөр болсон мөнгөн дүнг цар тахалтай холбоотойгоор хагас жилээр бодон олгохоор болжээ.

Хуваалцах