Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг олон улсад аюулгүй зорчиж, тоглолтдоо оролцох боломжоор хангана

“Ард даатгал”-ын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах болон МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар хоёр талыг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг олон улсад аюулгүй зорчиж, тоглолтдоо оролцох боломжоор хангана
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг олон улсад аюулгүй зорчиж, тоглолтдоо оролцох боломжоор хангана. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны ээлжит тоглолтуудад оролцохоор хилийн чанадыг зорихоор болсон. Тэгвэл үндэсний шигшээ багийг “Ковид-19” цар тахлын эрсдэлээс сэргийлж, олон улсад аюулгүй зорчиж, санаа зовох зүйлгүй бэлтгэл сургуулилтаа хийн, тоглолтдоо оролцох боломжоор хангахад “Ард даатгал” компанийн хамт олон дэмжин ажиллаж, нийт даатгалын зардлын 50 хувийг хөнгөлөхөөр болжээ.

Энэ хүрээнд “Ард даатгал”-ын гүйцэтгэх захирал Г.Цогбадрах болон МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар хоёр талыг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлэв.

Түүнчлэн “Ард даатгал” Монголын хөлбөмбөгийн холбоотой бүх талаар хамтран ажиллахаар болсон аж.

Хуваалцах