Хөлбөмбөгийн залуу элч төлөөлөгч Б.Энхжингийн илтгэлийг онцлов
"Аурора" төсөлд Зүүн бүсээс 11 орны 18 хүүхэд оролцсон бөгөөд Б.Энхжин хамрагдаж "Хөлбөмбөгийн залуу элч төлөөлөгч"-өөр суралцаж, шалгарсан байна.
Мэдээллийн алба

Азийн хөлбөмбөгийн холбооны "Dream Asia" сангийн дэмжлэгтэйгээр Иордан улсад төвтэй залуучуудын хөгжлийн байгууллага "Аурора" төв Азийн орнуудын хөлбөмбөгийн холбоодтой хамтран залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Энэ удаагийн "Аурора" төсөлд Зүүн бүсээс 11 орны 18 хүүхэд оролцсон бөгөөд Б.Энхжин хамрагдаж "Хөлбөмбөгийн залуу элч төлөөлөгч"-өөр суралцаж, шалгарсан байна.
Тэрбээр үе тэнгийн найзууддаа “Олон улсын энхтайван ба хөгжлийн төлөөх спортын өдөр,“Спорт бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?” сэдвээр өөрийн илтгэлийг цахимаар хүргэсэн бөгөөд түүний энэ илтгэлийг "Аурора" төв өөрийн цахим хуудасдаа онцолжээ.


















