Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөлдөж нас барсан хүний цогцос олджээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг автозам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, жолооч нь гэмтсэн авто тээврийн осол гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлдөж нас барсан хүний цогцос олджээ
Хөлдөж нас барсан хүний цогцос олджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг автозам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, жолооч нь гэмтсэн авто тээврийн осол гарлаа. Ослын газарт Онцгой Байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн 58 настай иргэн З-г гаргаж, НЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Мөн өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Мэргэний мухар” гэдэг газар 50 настай иргэн Б гэгч шавар дотор хөлдөж нас барсан байдалтайгаар олдсоныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид малтан гаргаж авсан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах