Хөлдөөсөн байсан үр хөврөлөөс эрүүл саруул охин төржээ
Бүсгүй нөхрийнхөө хамтаар удаан хугацааны туршид хөлдөөгчинд байсан үр хөврөлийг суулгуулж хөл хүндтэй болсон байна.
Мэдээллийн алба

24 жилийн туршид хөлдөөсөн байсан үр хөврөлөөс эрүүл саруул охин төрөөд байгааг анагаахын шинжлэх ухааны бас нэгэн ололт хэмээн тодотгож байна. Америкийн Теннеси мужийн оршин суугч 26 настай бүсгүй бяцхан Эмма охиныг төрүүлсэн байна. Бүсгүй нөхрийнхөө хамтаар удаан хугацааны туршид хөлдөөгчинд байсан үр хөврөлийг суулгуулж хөл хүндтэй болсон байна.
Эмма охин нь өнгөрсөн 11 р сард төрсөн ч хэвлэлийнхэнд энэ тухай өчигдөр л тодорхой мэдээлжээ. Теннесигийн их сургуулийн судлаачид энэ тохиолдлыг хосгүй гэж нэрлэцгээж байна. Эмма нь хамгийн удаан хугацаагаар хадгалсан үр хөврөлөөс бойжсон охин болж байна. Тиймээс Эмма охин хэдхэн сартай биш 24 настай. Ээжээсээ ч 1-2 насаар л дүү хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна.


















