Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүлээн авсан гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны долоодугаар сарын 7-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүлээн авсан гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Хүлээн авсан гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны долоодугаар сарын 7-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 95 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хөгжлийн санаачилга” болон “Модун хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг олгох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны хүрээнд нийт 6 аймаг, 46 байгууллагаас мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах