Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хэрэгтэйг санууллаа

2013 оны зуныг дэлхийн цаг уур судлалын байгууллагаас дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буйг хүн төрөлхтөнд сануулсан улирал болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хэрэгтэйг санууллаа
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хэрэгтэйг санууллаа. Зураг: МҮОНРТ

2013 оны зуныг дэлхийн цаг уур судлалын байгууллагаас дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буйг хүн төрөлхтөнд сануулсан улирал болжээ. Польшийн нийслэл Варшав хотноо хуралдаж байгаа дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр Дэлхий цаг уур судлалын байгууллагаас өөрсдийн дүн шинжилгээг танилцуулсан юм. Энд дурдсанаар 2013 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн дундаж температур цельсийн 48 хэм байсан нь 1961-1990 оны дундажаас давсан үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл 2013 он нь1850 онд судалгаа, шинжилгээг явуулснаас хойших хугацаан дахь хамгийн халуун жилүүдээс дээрээсээ 7-д жагсаж байгаа юм. Мөн Филиппинийг дайран өнгөрсөн Хайян хар шуурга ч хамгийн хүчтэй шуургуудын нэг болж байна. Энэ мэт байгалийн гамшигт үзэгдлүүд энэ онд тохиох болсон нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбоотой бөгөөд үүний эсрэг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хэрэгтэйг сануулсан юм.

Хуваалцах