Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна
Учир нь НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоос агаарын температурын өсөлтийг хоёр градусаар хязгаарлахаар болсон.
Мэдээллийн алба

Манай улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 онд 14 хувиар буулгахаар төлөвлөжээ. Учир нь НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоос агаарын температурын өсөлтийг хоёр градусаар хязгаарлахаар болсон. Иймээс хүлэмжийн хийн ялгаруулалтыг тогтвортой бууруулах зөвлөмжийг улс орнуудад өгөөд байна. Манай улсын хувьд жилд 20 сая тонн хүлэмжий хий ялгаруулдаг. Иймд нүүрсний хэрэглээг багасгах, малын тоо толгойг өсгөхгүй байх зэргээр хүлэмжийн хийг бууруулах зорилт тавьжээ.
Түүнчлэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 2015 оны хэлэлцээрт “Манай улсын оруулах хувь нэмэр” төслийг хэлэлцэж байна. Энэ төслийг Засгийн газраар батлуулж энэ оны 10 дугаар сарын нэгээс өмнө НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Нарийн бичгийн даргат өргөн барих юм. Энэ талаар Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн нэгжийн зөвлөх З.Батжаргал ярилаа.


















