Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүлэмжинд чийг, температур хэмжигчгүй, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

НМХГ-ын даргын баталсан 02-01/102 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд ХУД-ийн 13 хороонд байрлах Баялаг жимс ХХК-ийн хүлэмжийн үйл ажиллагаанд 1.41 кодтой Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүлэмжинд чийг, температур хэмжигчгүй, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ
Хүлэмжинд чийг, температур хэмжигчгүй, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын даргын баталсан 02-01/102 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд ХУД-ийн 13 хороонд байрлах Баялаг жимс ХХК-ийн хүлэмжийн үйл ажиллагаанд 1.41 кодтой Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.Ургац хураасан 2 нэр төрлийн нарийн ногооноос стандартын дагуу дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу гараагүй байна. Шалгалтаар гарал үүслийн гэрчилгээгүй, бүртгэл хөтлөлтүүд хийдэггүй, хүлэмжинд чийг, температур хэмжигч байршуулж хянадаггүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

Хуваалцах