Хулгайчдыг үйлдэл дээр нь баривчилжээ
Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшингаас тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар газар дээр нь илрүүлэн, баривчилжээ.
Мэдээллийн алба

Гэмт этгээдүүд 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээд байсан байна. Тэд айлаас мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж, хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогдоод байгаа аж.