Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хулгайд алдагдсан байсан Пабло Пикассогийн уран зургийг Румынээс илрүүлжээ

Одоогоос 6 жилийн өмнө хулгайд алдагдсан Пабло Пикассогийн Арлекиногийн толгой нэртэй хосгүй үнэт уран зургыг Румынээс илрүүлсэн байна. 800 гаруй мянган еврогоор үнэлэгддэг энэ зургийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайд алдагдсан байсан Пабло Пикассогийн уран зургийг Румынээс илрүүлжээ
Хулгайд алдагдсан байсан Пабло Пикассогийн уран зургийг Румынээс илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Одоогоос 6 жилийн өмнө хулгайд алдагдсан ПаблоПикассогийн Арлекиногийн толгой нэртэй хосгүй үнэт уран зургыг Румынээс илрүүлсэн байна. 800 гаруй мянган еврогоор үнэлэгддэг энэ зургийг Румыны Тулча суурингаас Нидерландын 2 иргэн илрүүлсэн байна. Тэд Бухарест дахь Нидерландын элчин сайдын яаманд энэ уран зургыг авчирч өгсөн байна. 2012 оны 10 р сард Роттердамын уран зургийн Кюнстхал галерейд бүлэг этгээд нэвтрэн орж энэ зургийг Моне, Гоген, Матиссийн өөр 7 зурагтай хамт хулгайлсан байна.

Энэ хэргийг үйлдсэн хэргээр Румыны 3 иргэнийг баривчлан хорьсон юм. Тэдний нэгийнх нь хамаатан гэмт хэргийн ул мөрийг устгахын тулд урлагын хосгүй үнэт бүтээлүүдийг шатаасан гэж мэдүүлж байсан ч дараа нь энэ мэдүүлгээсээ буцаж байжээ. Одоогоор хулгайд алдагдсан зургуудаас зөвхөн Пабло Пикассогийнхийг л олоод байгаа нь энэ юм байна.

Хуваалцах