Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайд алдагдсан бурхадыг олжээ

Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пунцоглин" хийдийн их номын өргөөнөөс өнгөрөгч долоодугаар сарын 10-ны өдөр ОЧИРВААНЬ болон НОГООН ДАРЬ ЭХ бурхан хулгайд алдагдсаныг Баянгол дүүрэг дэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайд алдагдсан бурхадыг олжээ
Хулгайд алдагдсан бурхадыг олжээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пунцоглин" хийдийн их номын өргөөнөөс өнгөрөгч долоодугаар сарын 10-ны өдөр ОЧИРВААНЬ болон НОГООН ДАРЬ ЭХ бурхан хулгайд алдагдсаныг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар нь мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж алдагдсан бурхан болон гэмт этгээдийг илрүүлсэн байна.

Уг хэргийг 38 настай В үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Хуваалцах