Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хулгайн анчдад хуулийн хариуцлага хүлээлгэлээ

Говь-Алтай аймагт сүүлийн таван жилд 128 бөхөнг хулгайн анчид агнаж устгасан бөгөөд 93-ыг нь илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайн анчдад хуулийн хариуцлага хүлээлгэлээ
Хулгайн анчдад хуулийн хариуцлага хүлээлгэлээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт сүүлийн таван жилд 128 бөхөнг хулгайн анчид агнаж устгасан бөгөөд 93-ыг нь илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэлээ.

Нэн ховордсон бөхөнг хулгайн анчид агнаад улмаар дорно дахины эмнэлэгт ялангуяа Хятадад 535 төрлийн эмийн найрлагад оруулдаг эмнэлэгт өндөр үнээр зардаг аж.

Говь-Алтай аймгийн долоон сум, Ховдын дөрвөн сумын нутагт бөхөн бэлчдэг бөгөөд цас зуданд өртөмтгий, олон арваараа хорогдож байвч өнөтэй цагт тодорхой хэмжээгээр өсдөг байна.

Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад 8000-10000 толгой бөхөн байгаа гэсэн тооцоо гарчээ.

Хуваалцах