Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайн анчдыг илрүүлжээ

Мөн Ачааны төмөр замын вагоноос 46 ширхэг хос эвэр, 9 ширхэг цурхай загасыг тээвэрлэсэн зөрчлүүдийг тус тус илрүүлжээ. Шалгалт энэ сард үргэлжилж байгаа юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайн анчдыг илрүүлжээ
Хулгайн анчдыг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн хууль бус хулгайн антай тэмцэх хамтарсан багийнхан өнгөрсөн оны 12 дугаар сард Чойбалсан сумаас аймгийн төв рүү орох зам болон Чулуунхороот, Чойбалсан чиглэлийн төмөр замд гэнэтийн үзлэг шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Чулуунхороот сумын иргэн Н хоёр ширхэг хууль бусаар агнасан цагаан зээрийг 1254 ДОА улсын дугаартай портер маркийн машинд тээвэрлэж явсныг илрүүлж хуулийн дагуу торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ авсан байна.

Мөн ачааны вагоноос 46 ширхэг хос эвэр, 9 ширхэг цурхай загасыг тээвэрлэсэн зөрчлүүдийг тус тус илрүүлжээ. Шалгалт энэ сард үргэлжилж байна.

Түлхүүр үг:Дорнод аймаг
Хуваалцах