Хулгайн автомашинаар зам тээврийн осол гаргажээ
иргэдийг өөрийн эд хөрөнгөндөө хараа хяналттай байлгаж хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт оршин суух иргэн М-ын эзэмшлийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Тус хэргийг мөрдөн шалгахад Сайншанд сумын иргэн Б хулгайлан, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, хулгайлж авч явсан тээврийн хэрэгслийг зүс таних айлынхаа хашаанд нуусан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Иймд иргэдийг өөрийн эд хөрөнгөндөө хараа хяналттай байлгаж хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.



















