Хулгайн эд зүйл худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага тооцно
Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй халаасны хулгайч бүртгэлтэй байдаг гэнэ. Тэд иргэдийн гар утас, үнэт эдлэлийг хулгайлан ломбардад тавьж мөнгө болгодог байна. Халаасны х
Мэдээллийн алба

Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авдаг ломбардны эздэд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Нийслэлийн хэмжээнд 600 гаруй халаасны хулгайч бүртгэлтэй байдаг гэнэ. Тэд иргэдийн гар утас, үнэт эдлэлийг хулгайлан ломбардад тавьж мөнгө болгодог байна. Халаасны хулгайчид хулгайлсан эд зүйлээ “Нарантуул” ОУХТ, “Теди” болон ломбардуудаар явж борлуулдаг аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор тусгай баг ажиллаж эхэлжээ.
Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.


















