Хулгайн гэмт хэрэг арав гарчээ
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын нэгнээс хоёрны хооронд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1315 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын нэгнээс хоёрны хооронд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1315 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх нэг гэмт хэрэг, хүчиндэх нэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг дөрөв, зам тээврийн хэрэг 14, осол 18 гарч 22 хүн гэмтсэн байна.


















