Хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна
Нийслэлийн Цагдаагийн газарт 2013 оны 12 дугаар сарын 19-20-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.Мөн нийслэлийн хэмжээнд бусдын би
Мэдээллийн алба

Нийслэлийн Цагдаагийн газарт 12 сарын 19-20-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.Мөн нийслэлийн хэмжээнд бусдын биед гэмтэл учруулсан 2 , хулгайлах 16, дээрэмдэх 2, булаах 1, танхайрах 5, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 15, гэмтсэн хүн 15, осол 17 гарч, 1 хүн нас барсан байна.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдон хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.
Энэ сарын 18-19-нд буюу өчигдрийн байдлаар хулгайлах гэмт хэрэг 8 бүртгэгдсэн бол өнөөдөр энэ тоо хоёр дахин нэмэгдэж 16 тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс ард иргэд анхаарал болгоомжтой байж гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.


















