Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ

Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид Дархан хотын "Марс" төвийн үнэт эдлэлийн лангуунаас 50 ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид Дархан хотын "Марс" төвийн үнэт эдлэлийн лангуунаас 50 ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ.

Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй нэг нутгийн найзууд гэх залуус байсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.

Иргэд та бүхэн албан байгууллага, аж ахуйн нэгжийн камерынхаа системийг сайжруулан, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах