Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайн хэрэг буурсан ч...

Баян-Өлгий аймагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн жил урьд оныхоос 25 хувиар буурчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайн хэрэг буурсан ч...
Хулгайн хэрэг буурсан ч.... Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн жил урьд оныхоос 25 хувиар буурчээ.

Гэмт хэрэг зөрчлийн дийлэнх хувийг эзэлдэг байсан хулгайн хэрэг 54 хувиар буурсан нь хяналт шалгалт сайжирч, иргэдийн сонор сэрэмж дээшилсний үр дүн юм. Гэсэн хэдий ч согтууруулах ундаа борлуулах цэгүүдийн тоог албадан цөөрүүлсэн атлаа согтуучуудын тоо нэмэгдсээр байгааг албаныхан онцоллоо.

Нийт үйлдэгдсэн хэргийн 100 орчим нь согтуугаар үйлдэгдэж, согтуугаар машин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 243 иргэн жолоодох эрхээ хасуулж баривчлагдсан, эрүүлжигчдийн тоо өмнөх оныхоос 14,5 хувиар өсчээ.

"Хүний эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд халдах хэрэг буураагүй. Алтай сум, Цагааннуур тосгонд нэлээд гэмт хэрэг гарсан. 3200 орчим өргөдөл ирсэний 2000 гаруй нь захиргааны хэргийнх, бүгд журамын дагуу шийдэгдлээ. Гэмт хэргийн улмаас 200 орчим сая төгрөгийн хохирол учирсны 144 сая нь барагдлаа. Энэ онд гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар олон түмнээс санал авах ажил зохиож байна" гэж цагдаагийн ахмад Ж.Жанболат ярилаа.

Түлхүүр үг:баян-өлгийархичид
Хуваалцах