Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөлсний алуурчдыг олж тогтоохыг даалгалаа

Энэхүү ноцтой гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байгаа бол түүнийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлсний алуурчдыг олж тогтоохыг даалгалаа
Хөлсний алуурчдыг олж тогтоохыг даалгалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсад хөлсний алуурчид бий болсон, хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч хууль гаргадаг болсон, энэ нь УИХ дотор байдаг гэх ноцтой мэдээллийг анхааралдаа авч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар ханджээ.

Хуваалцах