Хулсны баавгайн төрсөн өдөр боллоо
Өнгөрсөн Бямба гарагт Японы Вакаяма мужийн "Бартаат ертөнц" цэцэрлэгт хүрээлэнд нэг ой хүрч байгаа "Ё бин" нэртэй хулсны баавгайн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Бямба гарагт Японы Вакаяма мужийн "Бартаат ертөнц" цэцэрлэгт хүрээлэнд нэг ой хүрч байгаа "Ё бин" нэртэй хулсны баавгайн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
Энэ өдөр битүү мөс дэвссэн гадаа талбай дээр "Ё бин"-д зориулж улаан лууван, алимаар хийсэн 2 давхар бялуу бэлтгэсэн ч тэрээр мөнөөх бэлгээ нэг их ойшоохгүй, харин гулсуураар гулгаж тоглосон байна.
"Бартаат ертөнц" цэцэрлэгт хүрээлэн есөн баавгайтай бөгөөд энэ сарын 11-ний өдөр гурван нас хүрч буй ихэр хулсны баавгайн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Тэд "Ё бин"-ний төрсөн ах, эгч ажээ.


















