Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас есөн хүн ор сураггүй болжээ

Өчигдөр Бээжингийн цагаар 2:20 минутад Японы Канагава Кен мужийн ойролцоох тэнгист Панамын ачааны хөлөг онгоц, БНСУ-ын ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ. Мөргөлдөөн болсны улмаас Панамын хөлөг онгоц живсэн байна. Хөлөг онгоцонд Хятадын 20 иргэн зорчиж байснаас 11 хүнийг аварчээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас есөн хүн ор сураггүй болжээ
Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас есөн хүн ор сураггүй болжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Бээжингийн цагаар 2:20 минутад Японы Канагава Кен мужийн ойролцоох тэнгист Панамын ачааны хөлөг онгоц, БНСУ-ын ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ. Мөргөлдөөн болсны улмаас Панамын хөлөг онгоц живсэн байна. Хөлөг онгоцонд Хятадын 20 иргэн зорчиж байснаас 11 хүнийг аварчээ. Харин одоогийн байдлаар есөн хүн нь олдоогүй байна. БНСУ-ын хөлөг онгоцны толгойн хэсэг ноцтой гэмтэж дээр нь явсан 14 аялагч ямар ч гэмтэл аваагүй гэнэ. Хятад улсаас Японд суугаа Элчин сайдын яамныхан энэ мэдээг дуулмагцаа яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Түлхүүр үг:хөлөг онгоц
Хуваалцах