Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлөнбуйр хотын шилдэг 128 бөхөөс Сэнгэгарав хоёр дахь удаагаа шалгарлаа

Харин их шөвөгт аймгийн хурц арслан, Эвенк хошууны Чандмань, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Төрцацрал шалгарсан бол залуу бөх Төрцацрал аймгийн начин цол хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлөнбуйр хотын шилдэг 128 бөхөөс Сэнгэгарав хоёр дахь удаагаа шалгарлаа
Хөлөнбуйр хотын шилдэг 128 бөхөөс Сэнгэгарав хоёр дахь удаагаа шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Хөлөнбуйр хотын бөхийн овооны тахилга болон Монгол бөхийн аймгийн цол олгох наадам энэ сарын 16-нд Шинэ Барга Зүүн хошууны Толгодын зусланд болжээ.

Энэ жилийн аймгийн цол олгох наадамд Хөлөнбуйр хотын дөрвөн хошууны шилдэг 128 залуу бөх зодоглож, аймгийн арслан, Шинэ Барга Баруун хошууны Сэнгэгарав хоёр дахь жилдээ түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн бол Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Толь үзүүрлэж, аймгийн заан болжээ.

Харин их шөвөгт аймгийн хурц арслан, Эвенк хошууны Чандмань, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Төрцацрал шалгарсан бол залуу бөх Төрцацрал аймгийн начин цол хүртлээ.

Хөлөнбуйр хот нь 2018 оноос эхлэн Монгол бөхийн цол олгох барилдаан зохион байгуулж, анхны жилд Шинэ Барга Зүүн хошууны Болдбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, Сэнгэгарав үзүүрлэж байсан юм.

Хуваалцах