Хөлөнбуйр хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын дарга Үй Лисинь, тус хотын дэд дарга Ниү Жэншэн тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын дарга Үй Лисинь, тус хотын дэд дарга Ниү Жэншэн тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд удирдлагууд харилцан үг хэлж Монгол Улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа талууд онцлон тэмдэглэж санал нэгтэй байгаагаа харилцан илэрхийлэв. Дорнод аймаг Хөлөнбуйр хот хоорондоо олон жилийн турш найрсаг харилцаатай, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн. Дорнод аймаг, Хөлөнбуйр аймаг гурван улсын хилийн бүсэд оршдогоороо онцлогтой юм.
Өнгөрсөн жилүүдэд Хөлөнбуйр хотын зүгээс манай аймгийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, Хэрлэн голын эрэг дагуух Хөлөнбуйр гудамж болон өөр олон ажлыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулж байсан юм.
Уулзалтын төгсгөлд удирдлагууд эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Б.Отгонбавуу


















