Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөлөнбуйр суманд тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ

Сумын 2016 оны газар ашиглалтын төлөвлөгөөний дагуу Хөлөнбуйр сумын нутагт газар тариалангийн зориулалтаар 1500 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлөнбуйр суманд тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ
Хөлөнбуйр суманд тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт газар тариалангийн зориулалтаар ашиглах 1500 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Хуучин тариалангийн зориулалтаар ашиглаж байсан энэ газрын дуудлага худалдаанд хоёр иргэн, хоёр аж ахуйн нэгж, нийт дөрвөн оролцогч оролцсон байна. Дуудлага худалдааны анхны үнэ 57 сая төргөг байсан бөгөөд дуудлага худалдааны төгсгөлд 697 сая төгрөгт хүрч ялагчаар иргэн н.Цогбаяр тодорчээ.

Хууль журмын дагуу дуудлага худалдаанд ялсан ялагч нь 14 хоногийн дотор төлбөрөө сумын төсөвт төвлөрүүлснээр дээрх тариалангийн газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болох юм.

Энэ талаар тодруулахаар сумын Засаг даргатай холбогдоход "Албан ёсоор тодорсон ч иргэн 14 хоногт багтаан төлбөрөө өгөх ёстой. Хэрэв хугацаандаа төлбөрөө барагдуулахгүй бол дуудлага худалдааны шийдвэр хүчингүй болно. Тиймээс одоохондоо иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй " гэлээ.

Хуваалцах