Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөлөнбуйрт гарсан түймэр Булган сумын төвд дөхөж иржээ

Дорнод аймагт салхи маш хүчтэй шуурч байгаа учраас түймрийг цурманд оруулахад хэцүү байгаа талаар албаныхан мэдээлж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлөнбуйрт гарсан түймэр Булган сумын төвд дөхөж иржээ
Хөлөнбуйрт гарсан түймэр Булган сумын төвд дөхөж иржээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 16 цагийн үед Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс зүүн зүгт 10 гаруй км орчимд түймэр гарсан нь Булган сумын 4-р багийн нутагт орсон байна. Өнөө өглөөний байдлаар тус түймэр унтраагүй байгаа бөгөөд Булган сумын төвтэй тун ойр зайнд асч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн өчигдөр Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын нутгийн заагт хээрийн түймэр ассан мэдээлэл байгаа. Яг одоо хоёр сумын заагт гарсан түймэр Цагаан-Овоо сумын нутагт Их, бага уул, Эрдэнэтолгой гэх газрын зүүн хойноос чиглэн асч байгаа ажээ.

Дорнод аймагт салхи маш хүчтэй шуурч байгаа учраас түймрийг цурманд оруулахад хэцүү байгаа талаар албаныхан мэдээлж байна. Одоогоор аймгийн болоод сумдын Онцгой байдлын алба хаагчид иргэдийн төлөөлөл гал түймрийн бүсэд ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор хохирлыг тогтоогоогүй байгаа бөгөөд урьдчилсан мэдээгээр түймэрт хүн, мал өртсөн тохиолдол байхгүй ажээ.

Хамгийн гол нь ой хээрийн түймрээс хүн бүр сэрэмжилж, татсан тамхи, үнс нурмаа бүрэн унтраах, үнс нурмыг хяналтад байлгах зэргээр сэргийлэх нь чухал гэдгийг аймгийн Онцгой байдлын газрынхан ярьж байлаа.

Бид энэхүү мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.

Хуваалцах