Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг танилцууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлөөр хумхаа өвчний тархалт өндөр Африкийн орнуудад урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийхээр болсон.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг танилцууллаа
Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлөөр хумхаа өвчний тархалт өндөр Африкийн орнуудад урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийхээр болсон. Өнөөдрөөс эхлэн Кенийн хэд хэдэн тосгонд хумхаа өвчний эсрэг анхны вакцин тарихаар боллоо.

Британийн "Глаксо Смит Клайн" эмийн үйлдвэрийн 30 жилийн хөдөлмөрийн үр дүнд гарган авсан энэ тариа дархлааны тогтолцоог сайжруулах замаар хумхаа өвчний халдвараас сэргийлдэг байна. Хүүхдийг хоёр нас хүрэхээс өмнө энэ вакцины 4 тун тариа тарих шаардлагатай байна.

Дэлхийн хамгийн аюултай бөгөөд эртний халдварт өвчний тоонд багтдаг хумхааны вакциныг цаашид товлолт тарилгын жагсаалтад оруулж, ойрын гурван жилд жилийн 300 мянган хүүхдийг хамруулахаар болж буй юм байна.

Дэлхий дээр жил бүр 400 мянган хүн шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчнөөр нас барж байгаагийн олонх нь хүүхэд гэсэн тооцоо байдаг байна.

Хуваалцах