Хумсны өнгө юу илэрхийлдэг вэ
Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна.
Мэдээллийн алба

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна.
Хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болдог байна. Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгийн хумстай байдаг ажээ.
Цайвар хумстай хүмүүс:
-Цус багадалтай
-Зүрхний дутагдалтай
-Чихрийн шижин
-Элэгний өвчин болон хоол тэжээлийн хомсдол гэсэн эмгэгүүдтэй байх магадлалтай.
Цагаан хумс - Энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.
Шар хумс - Хумс шарлаж зузаардаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчилсөн байх магадлалтай.
Хөхдүү хумс - Бие махбодид хүчилтөрөгч дутагдсаны шинж тэмдэг. Хөхдүү хумстай бол уушгины үрэвсэл өвчинтэй байна.
Долгионтой хумс - Хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй.
Хагарсан гэмтсэн хумс - Бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг.
Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс - Хумсны эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.
Хумс дундуураа хар зураасан өнгөтэй - Энэ нь ихэнхдээ арьсны хавдрын үед илэрдэг байна.
Эх сурвалж:www.budda.mn


















