Хүмүүжигч бүсгүйчүүд хүүхэдтэйгээ уулзлаа
ХЭҮК-оос санаачлан ШШГЕГ-тай хамтран эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийг хүүхэдтэй нь уулзуулах зорилгоор “ЭХ ҮРС ХАМТДАА” өдөрлөгийг тус анги дээр өнгөрсөн Баасан гарагт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ХЭҮК-оос санаачлан ШШГЕГ-тай хамтран эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийг хүүхэдтэй нь уулзуулах зорилгоор “ЭХ ҮРС ХАМТДАА” өдөрлөгийг тус анги дээр өнгөрсөн Баасан гарагт зохион байгууллаа. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан зохион байгуулсан уг арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллаж хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан бөгөөд асрамжийн газраас 5, ар гэрээс 4, орон нутгаас 3 хүүхэд ирж ээжтэйгээ уулзлаа. Түүнчлэн эмэгтэйчүүдэд шүүхээр ял шийтгэхдээ ард нь үлдэж буй үр хүүхэд, хөгшин настай ээжийг нь, эд хөрөнгийг нь хэн хариуцах, хэн асран халамжлахыг хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хүүхдүүд нь гудамжинд гарч, эсвэл айл айлын хаяа бараадаж, ихэвчлэн асрамжийн газарт очиж байгаад анхаарал хандуулахыг холбогдох албаныхан онцоллоо. Мөн ХЭҮК-оос өдөрлөгт ирүүлэх гээд хайгаад олдоогүй хүүхдүүдийг цаашид эрэн хайх ажлаа үргэлжлүүлэхээр боллоо.


















