Хүмүүжигч хүүхдүүд хөгжим тоглож сурчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд БШУЯ-наас бэлэглэсэн хөгжмөө тоглож сурч байна.
Мэдээллийн алба

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүд БШУЯ-наас бэлэглэсэн хөгжмөө тоглож сурч байна.
Хүмүүжигч хүүхдүүд морин хуур, гитар, casiо хөгжмийн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар долоо хоногийн хоёр өдөр, нэмэлт давтлагатайгаар удирдан явуулж байна.


















