Хүмүүжигч хүүхдүүдэд морин хуурын сургалт явуулна
Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги хөгжмийн танхимтай болжээ. БШУЯ-наас тус хорих ангийн хүмүүжигчдэд үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор таван сая гаруй төгрөгийн үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуу
Мэдээллийн алба

Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги хөгжмийн танхимтай болжээ.
БШУЯ-наас тус хорих ангийн хүмүүжигчдэд үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор таван сая гаруй төгрөгийн үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийг бэлэглэжээ.
Иймд энэхүү бааз сууриа ашиглан тус хорих ангийн удирдлагууд хөгжмийн сургалтын танхим байгуулсан байна. Хүүхдүүдэд Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар хичээл заах юм байна.


















