Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа

Өнгөрөгч гуравдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн хүмүүжигч Ж нь ажил хийж нэг жилийн хугацаанд цуглуулсан мөнгөө өрх тусгаарлаж байгаа хүүдээ илгээсэн билээ. Тэрбээр өөрийн нэрийн дансандаа 2.046.000 төгрөгийн цалингийн хуримтлалтай болсон юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа
Хүмүүжигч цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч гурав дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн хүмүүжигч Ж нь ажил хийж нэг жилийн хугацаанд цуглуулсан мөнгөө өрх тусгаарлаж байгаа хүүдээ илгээсэн билээ. Тэрбээр өөрийн нэрийн дансандаа 2.046.000 төгрөгийн цалингийн хуримтлалтай болсон юм.

Харин энэ удаа хорих 429 дүгээр ангийн хүмүүжигч А.Төрмандах өөрийн нэг сарын хугацаанд ажиллаж олсон цалингаа Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хандивлажээ. Тэрбээр хорих 429 дүгээр ангийн үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд цагийн 1250 төгрөгийн урамшуулал авдаг юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын цалин 128.500 төгрөгийг сайн үйлсэд хандивлахаар зориглож хамт хоригдож байгаа хүмүүжигч П.Болдбатын бичиг баримтын зардалд өөрийн хүсэлтээр 18.500 төгрөгийг, Хүүхдийн төв сувилалд үлдэгдэл 110.000 төгрөгийг хандивлах шийдвэр гаргажээ.

Түлхүүр үг:хүмүүжигч
Хуваалцах