Хүмүүжигчдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байна
ШШГЕГ-ын санаачлага Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Мэдээллийн алба

ШШГЕГ-ын санаачлага Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Энэ удаагийн хагалгааг тус сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын их эмч, багш Криз Мартин, Урологийн мэс заслын их эмч, багш Андерсон Кристиан нар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.
Тэд зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг нарийн төвөгтэй 10 төрлийн хагалгааг хүмүүжигчдэд үнэ төлбөргүй, өөрсдийн багаж, тоног төхөөрөмж, материалаар хийж байгаа бөгөөд энэ нь Швед улсад очиж хагалгаа хийлгэсэнтэй ижил түвшинд хийгдэж байгаагаараа онцлог юм.
Хагалгаанд ШШГЕГ-ын харьяа нэгдсэн Хорих ангиудаас үзлэг шинжилгээнд хамрагдсан зайлшгүй шаардлагатай 70 хүмүүжигчдийг хамруулж байгаа бөгөөд хагалгаа хийлгэсэн хүмүүжигчдийн биеийн байдал сайн байна. Нөгөөтэйгүүр нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулсан ч тэдний эрүүл байх эрхийг хангах ёстой юм.
Эмч нарын хувьд сангийнхаа шугамаар өөр улс орнуудад ажиллаж байсан ч хүмүүжигчдэд хагалгаа хийсэн нь анхных юм байна.
Цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж нөхөн сэргээх мэс заслын их эмч нарыг урихаар төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаа хоёр дахь жилдээ болж буй нь энэ.


















