Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүмүүжигчид өрх толгойлсон эмэгтэйд туслав

320 мянган төгрөгийн үнэ бүхий түлшний хэмнэлттэй шинэ зуух тавьж өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүжигчид өрх толгойлсон эмэгтэйд туслав
Хүмүүжигчид өрх толгойлсон эмэгтэйд туслав. Зураг: МҮОНРТ

ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангийн хүмүүжигчид Хэрлэн сумын IV багийн харьяат амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой Ц.Эрдэнэжаргал гэх 3-17 насны зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ. Хүмүүжигчид санаачлага гаргасныг тус ангиас дэмжиж хандив, тусламжийн цогц арга хэмжээг газар дээр нь үзүүлсэн байна. Ингэхдээ гэрийн буйрийг сэлгэн тэгш газар дээр дахин барьж хүмүүжигчид өөрсдийн гараар шинээр хийсэн нүүрсний болон гэрийн үүдний амбаар, бие засах газар зэргийг барьж, гэрийнх нь дотуур, гадуур цагаан бүрээс, гэрийн хөшиг, хивс, шалны хулдаас зэргийг шинэчилж, 320 мянган төгрөгийн үнэ бүхий түлшний хэмнэлттэй шинэ зуух тавьж өгчээ. Мөн хүүхдүүдэд өөрсдийн гараар хийсэн дулаан гутал, хувцас, болон хийсэн ширээ, сандал, хүнс зэрэг ахуйн зүйлсийг хандивласан байна. Тус хорих ангийн нийгмийн ажил, сэтгэл зүйн албаны хамт олон тусламжийн үйлсд нэгдэхийг албан байгууллага, иргэдэд уриалан холбогдох албаныхантай хамтран тус айлын газрыг гэрчилгээтэй болгож, Хэрлэн сумын 7 дугаар цэцэрлэгт цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг нь хамруулах зэрэг нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгчээ. Өрх толгойлсон Ц.Эрдэнэжаргал нь элэгний хорт хавдараар өвчилсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон нийгмийн эмзэг бүлэгт багтдаг аж. Тиймээс хүмүүжигчид ажил хийж авсан цалингаасаа дээрх зүйлсийг авч тусламж үзүүлсэн байна. Мөн тэд энэхүү зохион байгуулсан үйл ажиллагаагаа дамжуулан нийгэмд тустай үйл бүтээж, зөв хүн болон төлөвшиж байгаагаа харуулахыг хүсчээ. Нийгмийн халамж, хүмүүсийн тус дэм зайлшгүй хэрэгтэй байсан тус гэр бүлээс хүмүүжигчдэд болон тус ангийн хамт олонд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж өвлийн хүйтэн жаврыг ажрахгүй давах болсондоо талархал илэрхийлжээ.

Хуваалцах