Хүмүүний сэтгэлийг засагч “Тахил” тоглоом
“Тахил” тоглоомын гол онцлог нь хүмүүний сэтгэл санааг төвшитгөж, аливаа атаа жөтөөг дардаг.
Мэдээллийн алба

“Тахил” тоглоомын гол онцлог нь хүмүүний сэтгэл санааг төвшитгөж, аливаа атаа жөтөөг дардаг. Мөн мөрийцөж тоглодоггүй. “Тахил” тоглож заншсан айлууд Цагаан сарын шинийн нэгэнд хүн бүр нэг ширхэг тахил сугалж, гарч ирсэн модны бэлгэдлээр ирж буй жилийнхээ өнгө хийморийг тольддог. Энэ тоглоомыг цагаан сарын битүүний өдрөөс шинийн 15 хүртэл тоглоод бусад үед бурхандаа нандигнан залж, хадгалдаг жаягтай.


















